АНУ-ын Элчин сайдын яамнаас тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг мэдээллээ. Түүнчлэн өргөдөл дээр тулгуурласан /H, L, O, P, Q, болон R/ визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэнэ гэлээ. Уг өөрчлөлт хэрэгжиж эхэлхээс өмнө визийн хураамжаа аль хэдийнэ төлсөн, хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлоход нэмэлт хураамж төлөх шаардлагагүй аж. Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж төлөхгүй.
Виз мэдүүлэх дэлгэрэнгүй мэдээллийг https://ustraveldocs.com/mn/index.html цахим хуудаснаас авах боломжтой. Мөн харилцагчийн үйлчилгээний төвийн https://ustraveldocs.com/mn/mn-main-contactus.asp холбоосоор холбогдох боломжтой.