2022 оны өсвөрийн шатарчдын 15-16 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болсон. Ингэснээр тэрээр Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаж цолоо ахиулсан. Тэгвэл түүний Олон улсын мастер цолыг дэлхийн шатрын холбоо өчигдөр /2023.04.12/ баталжээ.
Д.Мөнхзул өдгөөгөөс 9 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан юм.