“ШҮҮР” ажиллагаагаар очсон Д.Цэнд-Аюушийн ХЭЛД ОРСОН АНХНЫ ҮГ НЬ “ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ БИ ӨӨРЧИЛНӨ”

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш нь албан үүрэгт ажлаа авсан өдрөөс эхлэн төрийн албан хаагчийн ёс зүйгүй, үг үйлдэл гаргаж элдвээр аашилж сууна.

2023 оноос Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаж, байцаагч нарыг нь харьяа төрийн байгууллагад шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Тус байгууллагын ажилчид чиг үүргийн дагуу зарим хэсэг нь НЭМГ-т ирсний нэг нь тус газрын даргын албын хавсран гүйцэтгэхээр томилогдсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгч байсан Д.Цэнд-Аюуш.

Д.Цэнд-Аюушийн тухайд НЭМГ-т бүтэц чиг үүргээрээ томилогдохдоо сонгон шалгаруулалтгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон буюу томилогдоод 14 хоног ч болоогүй байна.

Тэрбээр ажлаа авсан эхний өдрөө л ШУУД ХЭЛД ОРЖ, АНХНЫ ХЭЛСЭН ҮГ НЬ “ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ БИ ӨӨРЧИЛНӨ”  гэсэн үг байсан бөгөөд үүгээр зогсохгүй Нийслэлийн харьяа эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг удаа дараалан дуудаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дарамт шахалт үзүүлэх явдал хэрээс хэтэрсэн байна. Халсан эмнэлгийн дарга нарын оронд томилж байгаа хүмүүстээ даргын сонгон шалгаруулалт явагдахаар нь сонгон шалгаруулалтын үзүүлэлтээр нь шүүгдчих 2-3 жил болдог юм. МИНИЙ ТОМИЛСОН ХҮМҮҮС МӨНХӨРНӨ, ТА НАР МӨНХӨРНӨ гэх мэтчилэн ёс зүйгүй шууд зөвлөгөө өгч байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрыг ӨДӨР ТУТМЫН АРХИДАН СОГТУУРАЛТЫН ҮҮР УУРХАЙ болгож төрийн албан хаагчид баймгүй зарчимгүй үг үйлдлийг гаргасаар байна.

Мөн Д.Цэнд-Аюуш нь “Зөвхөн надтай ярь” гэх үгийг байнга хэрэглэх бөгөөд НЭМГ-ын статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаатай үгсэн хуйвалдаж энэ мэт дарамтыг удаа дараа үзүүлж байгаа гэнэ шүү.

Харин Төрийн хяналтын Б.Баасандорж, Шадар сайдтай нийлж жинхэлнэ гэсэн байна, үүгээр ч дуусахгүй НЭМГ-ын статистик, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа нь өөрийгөө “Д.Сумъяабазар даргын хамаатан, би томилгоо хийнэ” гэх зэрэг ёс зүйгүй үг хэлдэг, үүнийг нь Д.Цэнд-Аюуш нь өөгшүүлж Н.Долгормаа намайг хотын захирагчид хэлж би энэ НЭМГ-ын даргын албан тушаалд жинхэлж үлдэнэ хэмээн итгэл үнэмшилтэй бардам ярьж явах Д.Цэнд-Аюуш нь ганцхан албан тушаал эрх мэдлээр тоглоод зогсохгүй том том ар талтай гэдгээ тодотгосоор байна.

Харин тэгтэл энэ яриа яригдаад удаагүй байтал тус үг, үйлдэл нь хэрэгжээд эхэлсэн буюу Төрийн эмнэлгүүдийн хөл толгой нь олдохоо больж эхнээсээ дарга цэргүүдээ солиод эхэлсэн сурагтай. Ингэж албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж байх хооронд ИРГЭД бид хохирсоор байна.  Эрүүл мэндийн салбар ХҮҮХДИЙН ТОГЛООС БИШ, УТСАН ХҮҮХЭЛДЭЙ Ч БИШ ийм бужигнаан дунд эрүүл мэндийн салбарын ажил цалгардаж голлох үүрэг хариуцлагаа умартаж ШҮҮР БОЛООД  байх шиг.

Д.Цэнд-Аюуш нь НЭМГ-ын даргын албыг хавсран гүйцэтгэхээр ирэхдээ ЯМАР Ч СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛОГДОЖ тэр тусмаа Төрийн жинхэнэ албан хаагч болсон сурагтай.

Харин Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлд “Төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилогдсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин, хөлс нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг мэдэгдье” гэсэн байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 595 тоот чиглэл хүргүүлэх албан бичигт: Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм журмыг зөрчиж томилогдсон этгээдийг чөлөөлөх талаар тодорхой тусгажээ.

Д.Цэнд-Аюушийн тухайд одоо томилогдсон албан тушаалдаа түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг мөн НЭМГ-ын даргын албыг түр хавсарч хийж байгаа нь төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байгаа нь илхэн харагдаж байна.

Эль хууль Д.Цэнд-Аюушид нөлөөлөхгүй бололтой бүүр НЭМГ-ын даргын албыг хавсран гүйцэтгэх тушаалаа ЖИНХЛҮҮЛНЭ гэж хээв нэг ярьж яваа гэнэ.

Хэдий төрийн тусгай шаардлага чухал хэдий ч НЭМГ-ын даргын ажлыг мэргэжлийн бус “ЭМЧ” БУС хүн толгойлж байгаад харамсмаар.

Энэ нь Эрүүл мэндийн салбарын нэр хүнд болоод бүтэц, хүний нөөцийн бодлогыг алдагдуулж санаатай үйлдэл хийж байгаа нь илхэн мөн харамсмаар. Өнөө цагийн үзэгдэл чоно борооноор гэж...

Бэлтгэсэн: Х.Жаргал

Эх сурвалж: unuudur.mn