Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд “Тавантолгой төмөр зам”компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын байршлыг олж тогтоосон тухай мэдээлэл түгээд байна. Тодруулбал, түүнийг Америк руу явахаар зэхэж, Аргентин улсад бүгж байгааг тогтоосон байна.
"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нь 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй юм. Түүнийг 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн НПГ, АТГ-ын эх сурвалжууд Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудаар шалгаж буйгаа мэдээлсэн.