ХНХЯ-ны сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилжээ

ХНХЯ-ын сайдаар УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяаг томилжээ. Харин МАХН-ын удирдлагуудын нэг байсан Б.Тулга боомтуудын дэд бүтэц, хөгжлийг хариуцна. Шинэ сайд нар өнөөдөр 17.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орно.

Х.Булгантуяагийн намтар

1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль

2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч

2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх

2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх

2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер

2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх

2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга

2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд Сангийн дэд сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2023 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга

Б.Тулга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга, БОАЖ-ын дэд сайдаар тус тус ажилласан юм.