“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирж 461 дугаар ангид цагдан хорьсон юм. Түүнийг 48 цаг саатуулсны дараа цаашид цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа.
Нийслэлийн прокурорын газраас Т. Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах санал шүүхэд хүргүүлжээ.