Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр нийслэлийн ХУД-ийн Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа.
Нийслэлээс жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардгийн 20-30 хувь нь барилгынх аж. Энэ үйлдвэр сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфил байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.