Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал оролцогч нарын мэдүүлгээр үргэлжилж байна

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ны өдөр 10 гаруй цаг үргэлжилсэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал завсарлаж, өнөөдөр 10:00 цагаас эхлэн үргэлжлүүлэн хуралдаж байна.

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын зүгээс "Д.Мөнх-Эрдэнийн консулаар ажиллаж байх хугацаанд үйлдэгдсэн хэргийг шүүж байгаа бол СБД-ийн шүүхээр хэлэлцэх ёсгүй. Хэргийн харьяаллыг Улсын Дээд шүүхээс тогтоох ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнийг консулаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.