Залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өсжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 2,925 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, Залилах гэмт хэргийн гомдол мэдээлэл 56.8 хувиар өссөн бол олон нийтийн газар зүй бусаар авирласан зөрчил 2.3 дахин нэмэгджээ. Харин

хулгайн гомдол мэдээлэл 12.6 хувь

дээрмийн гомдол мэдээлэл 35.8 хувь

хүний эрүүл мэндийн эсрэг гомдол мэдээллийн тоо 2.3 хувиар тус тус буурсан байна.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8,031 бүртгэгдэж, 3.4 хувиар буурсан ч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, танхайрсан, хүний биед халдсан зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл өссөн байна.

Түүнчлэн өнгөрсөн 14 хоногт зам тээврийн 3,750 осол бүртгэгдсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1,052 зөрчил илрүүлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан 16 тохиолдол бүртгэгдсэн. Хүн гэмтэх, нас барах гэмт хэргийн гаралт буурсан бөгөөд дурдсан хугацаанд хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй. Харин эд материалын хохиролтой зам тээврийн осол нэмэгдсэн байна.