Нийгмийн сүлжээний Твиттер компани цахим хуудасныхаа үндсэн логог Dogecoin криптовалютын таних тэмдгээр сольжээ. Dogecoin-ий лого хэдий хэр хугацаанд байрших нь тодорхойгүй байгаа ч лого өөрчлөгдсөнөөс хойш тус криптовалютын ханш 20 хувиар өсжээ. Энэ талаар Илон Маск ямар нэг тайлбар хийгээгүй ч, жолоо барьж буй нохойг замын цагдаа зогсоогоод үнэмлэхийг нь шалгахад хуучин зураг нь шувуу байгааг илэрхийлсэн хошин зураг нийгмийн сүлжээнд байршуулсан байна.