Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын төлөөллийг хүлээн авч уулзжээ

БНХАУ-ын Хятадын Коммунист намын ХХ Их хурал 2022 оны аравдугаар сарын 16-нд болсон. Энэхүү хурлын тайланг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Шү Чымин манай улсад ажлын айчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд улс төрийн намуудын төлөөллүүдтэй уулзжээ. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нар Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Шү Чыминаар ахлуулсан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.  

Уулзалтын үеэр МАН, Хятадын Коммунист намын найрсаг харилцаа нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлдэг гэдгийг талууд тодотгоод, цаашид залуучууд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятадын Коммунист намын зүгээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Монголд зочлох жил” хөтөлбөрүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн арга хэмжээ нь хоёр талын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломж гэж харж буйгаа илэрхийлсэн байна.