УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнгөрсөн баасан гаригт "Хятад иргэд зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гэсэн мэдээлэл гарлаа. Ингэж надад огт хамааралгүй, нэг ч сэжмээр холбогдохгүй зүйлээр гүтгэн доромжилллоо. Тиймээс хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүй боллоо. Сүхбаатар аймагт зэвсэглэсэн этгээдүүд ямар нээн үйлдэл хийгээгүй гэдгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга мэдэгдсэн.
Нэр дурдагдаад байгаа "Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн асуудал болоогүй гэдгийг хэлсэн. "Андын илч" компанитай холбоотой асуудлыг судалж үзлээ. 1996 оны үед Ж.Доржсүрэн гэдэг хүн энэ уурхайг нээн ажиллуулж байсан юм байна. Тухайн үед уурхайг нь Хилийн цэргийн удирдах газар руу уурхайг нь шилжүүлж булаан авсан юм байна. Энэ хүн 10 гаруй жил хууль шүүхийн байгууллагаар явсан юм байна. Намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдоход аймгийн газар нутгийн 70 хувьд нь лиценз олгосон байсан. Би ажлаа өгөхдөө 17 хувь болгож бууруулсан. Хилийн цэргийн удирдах газар энэ уурхайнхаа 51 хувийг гадаадын компанид зарчихсан байсан. 2015 онд 49 хувийг нь би Сүхбаатар аймгийн ИТХ-д авч өгсөн юм. 51 хувийг эзэмшдэг БНХАУ-ын компани нь удирдлагаа сольсон юм байна. Түүнээс нь болж үүссэн маргааныг надтай холбож нэр төрд халдлаа. Улстөрч хүний хамгийн том үнэт капитал бол нэр төр байдаг. Тиймээс хууль шүүхийн байгууллагад хандана" гэсэн юм.