XIII-XIV зууны үед хамаарах язгууртан эмэгтэйн олдворыг сэргээн завсарлаж байна

Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвд энэ сарын 23-нд ажиллалаа.

Доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан МУИС-ийн Археологийн судалгааны төвийн археологчдын баг 2022 оны есдүгээр сард Сүхбаатар аймгийн нутагт 13-14 дүгээр зууны үед холбогдох язгууртан эмэгтэй бүхий дурсгалт газрыг илрүүлэн, малтан судалжээ.

Энэхүү оршуулгаас илэрсэн олдвор эд зүйлсийн бэхжүүлэлт, сэргээн засварлалтын ажлыг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар болон Сэргээн засварлах газрын мэргэжилтнүүд гүйцэтгэж байна.

Ташрамд дурдахад, түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нийт 277 дурсгалт газрын 1407 ширхэг дурсгал бүртгэгджээ.