Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өчигдөр /2023.03.23/ болж өндөрлөлөө. 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хагас шигшээд буюу мөнгөн медалийн болзол хангах тулаанаа Марокко улсын тамирчин 25 настай Ясмин Моуттакетэй хийсэн. Түүний хувьд 5:0-ээр ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Л.Алтанцэцэг маргааш /2023.03.25/ Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм.