ТАНИЛЦ: УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2023.03.20/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Эдийн засгийн байнгын хороо

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

4

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

·      Түр хорооны тогтоолын төсөл

·      Бусад.

16.00

“Их Эзэн Чингис хаан”

МЯГМАР ГАРАГ /2023.03.21/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Нүүрсийг цахимаар арилжаалахтай холбоотой цахим биржийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мэдээлэл сонсох

11.00

Монголын хөрөнгийн бирж

2

Төсвийн байнгын хороо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Бусад

09.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн гүйцэтгэлийн аудитийн тайланг сонсох

10.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

·      Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

12.00

“Их Эзэн Чингис хаан”

5

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

13.30

“Жанжин Д.Сүхбаатар”

6

Хууль зүйн байнгын хороо

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ЛХАГВА ГАРАГ /2023.03.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

Инновац, цахим бодлогын байнгын хороо

Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох

11.00

Гадаад харилцааны яам

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

5

Төсвийн байнгын хороо

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      “Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг

10.00

“Их Эзэн Чингис хаан”

 

ПҮРЭВ ГАРАГ /2023.03.23/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Эдийн засгийн байнгын хороо

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Үндсэн хууль”

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.03.23, 03.24/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

·      “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

·      “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс  Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Бусад

10.00

“Их хуралдай”

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР