Улаанбаатар хотын их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноо 440-480 байхаар баталжээ

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/97 тоот тушаалаар шинэчлэн баталжээ. 

Тушаалын хавсралтаар Улаанбаатар хотын их, дээд сургуульд оюутан элсүүлэхдээ баримтлах Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 440-480 байхаар баталсан байна. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагын оюутан элсүүлэх босго оноог 410 байна хэмээн заажээ.