Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болж байна. Тэмцээний эхний өдөр 50 кг-ын жинд 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Балсангийн Мөнгөнсаран хагалав. Тэрбээр Туркийн Топуз Рабиаг 5:0-ээр ялсан юм. Мөн Мөнгөнцэцэгийн Энхжаргал -54 кг жинд Вьетнамын Ан Во Ти Кимийг 3-0 харьцаагаар яллаа. Түүнчлэн -52 кг жинд О.Есүгэн Тайландын тамирчныг ялж шигшээ 16-д шалгараад байгаа талаар Биеийн тамир спортын хорооноос мэдээллээ.