Яруу найрагч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Хуланг анх 2023 оны нэгдүгээр сарын 20-нд ТЕГ-аас цагдан хорьсон. Шүүхээс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж дахин 30 хоног хорих шийдвэрийг өчигдөр /2023.03.16/ гаргажээ.
Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4-1-з аасан үндэслэлээр буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан үндэслэлээр яллагдагчаар татаад буй.
Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Зарим эх сурвалжийн мэдээллээр Ц.Хуланг Далай ламын Монгол дахь айлчлалтай холбоотой мэдээллийг Хятадын талд өгсөн учир ийнхүү хорьж шалгаж байгаа гэх мэдээлэл бий.