II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойгоор Пэддингтон баавгайтай хамт цайлан "We Will Rock You" дууг эгшиглүүлж буй дурсгалт мөчийг британичууд сэтгэл догдлон үзэж байв. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацааны дараа уг дууг бичсэн Брайан Мэйд хүлэг баатрын хэргэм хүртээх ёслол Букингемийн ордонд боллоо. "Queen" хамтлагийн гитарчин Брайан Мэйд дуу хөгжмийн зэрэгцээ буяны үйлсэд үзүүлсэн зүтгэлийнх нь төлөө энэхүү өндөр хэргэмийг олгож байгаа гэдгээ III Чарльз хаан тодотгож байв. 

We Will Rock You, The Show Must Go On тэргүүтэй олон хит дууны зохиогч тэрээр астрофизикийн доктор цолтой ажээ.