Алга болсон бага насны хүүхдийг автобусанд унтаж байхад нь эсэн мэнд олжээ

Саппорогийн автобусны буудал орчмоос бага насны эмэгтэй хүүхэд алга болсон тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Тодруулбал, охин өчигдөр /2023.03.13/ 16 цаг 50 минутын орчим Саппорогийн автобусны буудал орчмоос алга болсон бөгөөд ар гэрээс нь 18:00 цагт цагдаад мэдэгдсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагаас охиныг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шуурхай эрэн сурвалжилж олсон байна.

Охин Ботаникийн эцэст автобусанд унтаж явахад нь иргэдийн мэдээлэл өгснөөр олсон байна. Иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, үргэлж өндөр сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.