Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болно. Манай улсаас тус тэмцээнд энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга найман тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.4 сая ам.доллар юм. Түрүүлсэн тамирчин 100, мөнгө 50, хүрэл медаль хүртсэн 25 мянган доллар гардана.
Шинэ Делид тулалдах Монголын боксчид:
48 кг: Лутсайханы Алтанцэцэг (Аврагч)
50 кг: Балсангийн Мөнгөнсаран (Хангарьд)
52 кг: Оюунцэцэгийн Есүгэн (Аврагч)
54 кг: Мөнгөнцэцэгийн Энхжаргал (Алдар)
57 кг: Монхорын Намуун (Хангарьд)
60 кг: Төгсжаргалын Номин-Эрдэнэ (Хилчин)
63 кг: Уранбилэгийн Шинэцэцэг (Аврагч)
67 кг: Мягмарсүрэнгийн Цэцэгдарь (Хангарьд)