Оюутолгойн гүний уурхай өнөөдөр нээлтээ хийнэ. Ингэснээр манай улсын эийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай.
Оюутолгойн гүний уурхай нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Гүний уурхай нээлтээ хийснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин тэлэх боломж олгоно. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна" гэсэн юм.