Ш.Энхийн-Од

Сагсанбөмбөгийн тамирчин Майк буюу Ш.Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн шинэхэн оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгдсэн байна. Тэрээр одоо Дэйтоны их сургуулийн шигшээ багт тоглож байгаа юм. Тус конференцид 15 сургууль багтдаг бөгөөд энэ жил 59 тоглогч шинэ статустай тоглосон байна. Эдгээр тоглогчдоос Ш.Энхийн-Од шилдэг таван тоглогчийн нэгээр нэрлэгджээ.

Үндэсний оюутны спортын холбоо/NCAA/ нь 116 жилийн түүхтэй бөгөөд 1281 их сургууль, коллежид нэгдсэн байна.