Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны U14 насны өсвөр үеийн УАШТ өнөөдөр “Спортын төв ордон"-д эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад эрэгтэй 32 баг эмэгтэй 8 баг өрсөлдөж байна. Үүнээс Эрдэнэт, Өмнөговь, Замын-үүд, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Багануур зэрэг аймгуудаас шигшээ багууд хүрэлцэн ирж аваргын төлөө өрсөлдөж буй. Тэмцээний хэсгийн тоглолтууд даваа, мягмар, лхагва гарагуудад явагдах бөгөөд аваргууд ирэх баасан гарагт тодорно.