ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгч ёс зүйн хариуцлага хүлээхээ мэдэгдлээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас нэгнийхээ амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрөгч өдрүүдэд гараад удаагүй байта өнөөдөр өглөө төмөр замын вагон унаж, олон хүн гэмтсэн осол гарлаа. Энэ талаар олон нийт янз бүрийн байр суурийг илэрхийлэх болсон бөгөөд У.Хүрэлсүхийн засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмжлэл хэдийнэ газар авч эхэллээ. Тэгвэл ЗТХЯ-ны сайт Ж.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа "Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе" хэмээн жиргэжээ. 

Ямартай ч Зам тээвэр, хөгжлийн яамтай холбоотой дээрх асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдын өрөөнд МАН-ынхан хуралдаж байгаа мэдээлэл гарсан. Удалгүй Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ.

Засгийн газар үүссэн асуудлаар ээлжит бусаар хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд 18.30 минутад мэдээлэл хийх юм байна.