Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” боллоо.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан: Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг өнгөрсөн хугацаанд төсвийн бодлогоор нэлээд дэмжиж ирсэн. Цаашид бид зах зээлээр нь дэмжих бодлого барьж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл импортын барааны нийлүүлэлтийг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулж зохистой түвшинд байлгахын тулд импортын татварыг үе шаттай нэмэгдүүлнэ гэв.