Төрийн албан хаагчид архи ууж байгаад нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Өчигдөр буюу 8-р сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Засгийн газрын XIII байранд Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж байгаад хоорондоо маргалдаж нэгнийхээ амь насан хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагын газраас хийсэн урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч болон хэрэгтэн нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтнууд байжээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд энэ талаар хэвлэлин мэдээлэл өгөх аж. Уг хэрэгтэй холбоотой мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан эргэн мэдээлэх болно.