Г.Гантулга Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Тайланд улсын Бангкок хотноо болж буй Жюү жицүгийн 7 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Галсандоржийн Гантулга Контакт Жюү Жицү төрөлд -94 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Мөн түүнийг бүсний ангилалгүй төрөлд  олныг шуугиулан сэтгэл хөдлөм барилдаан үзүүлсэн хэмээн тус тэмцээний  “DEDICATION AWARD”  шагналын эзнээр тодруулсан гэж Монголын Жиү Жицүгийн холбооноос мэдээлэв.