Эль Сальвадор улс гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дайн зарласнаа мэдэгдэж, асар том шорон байгууллаа. Эхний ээлжинд тус шоронд 2000 гаруй хоригдлыг шилжүүлсэн гэх бөгөөд чанд хатуу дэглэмтэй, хамгаалалт сайтай гэдгээрээ онцлог аж.
Тус улсын Ерөнхийлөгч Найибом Букелегийн хоригдлуудыг шорон руу аваачиж буй бичлэгийг Твиттертээ байршуулаад “Өглөө үүрээр бид гэмт бүлэглэлийн 2000 гишүүнийг Терроризмын эсрэг төв рүү шилжүүллээ. Энэ бол тэдний олон арван жил амьдрах шинэ гэр нь байх болно. Тэд цаашид хүн амд хор хөнөөл учруулж чадахгүй” гэсэн тайлбартайгаар жиргэжээ.