Зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зудын, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна. Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай зэрэг аймагт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ. Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай зэрэг аймагт зудархуу байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цагаан зудын нөхцөл бүрдсэн аймаг:
Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт) аймагт цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.