RFID нь тээврийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтын систем юм. Замын хөдөлгөөний зөрчил болон торгууль, даатгал зэргийг уг системийн тусламжтайгаар зохицуулна. Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд тухайн чипийг суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулна гэлээ. Тухайн чипийг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм.
Улсын хэмжээнд нийслэлд 650000, орон нутагт 470000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна гэдгийг холбогдох мэргэжилтэн онцоллоо.