"Таван Толгой" ХК ногдол ашиг тараахаар болжээ. Энэ талаар Засгийн газрын БЭТ П.Сайнзориг "Өнөөдөр /2023.02.25/ Таван Толгой ХК буюу орон нутгийн жижиг Таван толгойн ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.
2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо" гэжээ.