Сангийн сайд Б.Жавхлангийн зүүсэн ороолтыг олон нийтийн сүлжээнд зарим иргэд шүүмжлээд буй. Тэгвэл энэхүү ороолт нь Монгол Улсын анхны таван яамны нэг Сангийн яамны түүхт 110 жилийн ойгоор Говь үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн болох ороолтон дээр яамны логогоо захиалж тавиулсан бөгөөд үүнээс нэгийг өөртөө дурсгал болгож нэгийг авч үлдэж, хааяа гаргаж хэрэглэдэг тухайгаа Сангийн сайд өөрийн цахим хуудаснаа тайлбарласан юм.