Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан хоёрдугаар шатны F хэсгийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатар хотод UG Arena-д эхэлнэ. Хэсгийн эхний тоглолт 14:00 цагаас Малайз-Сингапурын хооронд болно. Үүний дараа манай шигшээ баг 19:00 цагаас Хонконгтой тоглох юм. Улмаар хамгийн өндөр оноо авсан дөрвөн баг цааш шалгарч E хэсгийн буюу Ойрх Дорнодын багуудтай тоглоно. Тоглолтыг Premier Sports телевиз болон FIBA-ын албан ёсны Facebook, Youtube сувгуудаар шууд дамжуулна.