Сар шинийн баярын амралтын өдрүүд дуусч, өнөөдрөөс төрийн албаныхны ажил эхлээд буй. Тэгвэл худалдааны төвүүд ч өнөөдрөөс ажиллаж эхлээд байна. Тухайлбал, "Барс", "Алтжин бөмбөгөр", "Мишээл экспо" худалдааны төв өнөөдрөөс /2023.02.24/ ажиллаж эхэлжээ.

Харин “Хүчит шонхор” зах хоёрдугаар сарын 26-аас эхлэн ажиллах бол “Наран туул” худалдааны төв ирэх гуравдугаар сарын 1-ээс ажиллаж эхлэх юм байна.