Э.Цэндбаатар мэргэжлийн боксын өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа

МУГТ Э.Цэндбаатар АНУ-ын Нью Йорк хотноо Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 24-ний 8:30-д мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ.

Тулааныг boxing insider youtube суваг шууд дамжуулж буй бөгөөд та бүхэн доорх холбоосоор хүлээн авч үзэх боломжтой.

МУГТ Э.Цэндбаатар тулааны 3-р үед өрсөлдөгч Жиованни Гитеррезийг хүнд цохилтоор яллаа.

Хөтлөгч түүнээс “Та тулаан эхлэхээс өмнө 3-р үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авна гэж байсан. Яг хэлснээрээ хийлээ. Тоглолт ямар болсон гэж бодож байна?” хэмээн асуухад “Би АНУ-д хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж ирсэн. Мөрөөдлийнхөө төлөө алхсаар байх болно. Бүх өрсөлдөгчдөдөө амжилт хүсье. Өнөөдрийн тулаан маш гайхалтай байлаа. Би өдрөөс өдөрт сайжирсаар байх болно. Намайг дэмжиж байгаа бүх хүний итгэлийг алдахгүй, улам их гялалзах болно. Бүр илүү сайжирч, бэлтгэл хийнэ. Бүх бүсийг нь авмаар байна” хэмээн хариуллаа.