ТЦА: Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг ТЦА-аас мэдээлсэн. Тухайлбал шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин битүүн буюу даваа гаригт 1, 6-аар төгссөн дугаартай авто машин хөдөлгөөнд оролцохгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүд:

1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.