Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт өндөрлөлөө. +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл Азербайжаны жүдоч Ушанги Кокауриг вазари үнэлгээгээр ялан алтан медаль хүртлээ.
2021 онд Абу-Даби, өнгөрсөн жил Парист алтан медаль хүртэж байсан түүний их Дуулгын гурав дахь түрүү нь болж байна.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Г.Алтанбагана хүрэл медалийн эзэн боллоо. Г.Алтанбагана медалийн төлөө барилдаанд Кубын Иван Фелипе Силва Моралесийг цэвэр ялсан юм.
Тель-Авивын их дуулгад манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч барилдснаас 1 алт, 1 хүрэл медаль хүртэв.