Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагвад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
“Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Цэндийн Үенч,
АРДЫН БАГШ ЦОЛООР:
Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Хорлоогийн Мөнхбаяр,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
“Амьдрах ухаан” Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тэргүүн Сандагийн Чулуунбаатар,
Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сургалтын менежер асан Дашнямын Цэрэнханд,
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн зөвлөх, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн ахмад багш Түмээхүүгийн Булган,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
“Эн Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Доржнамжилын Болор,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Чиглэл” ХХК-ийн компанийн захирал Цэгмэдийн Бумцэнд,
“Грийн Энержи Простерити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэндийн Энхболд,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин Баастын Төмөрчулуун,
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Дугаржавын Гомбо-Очир,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
“Монголиан транс ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мяхлайн Сүхбаатар,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
“25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Гомбожавын Оюунцэцэг,
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр“ төслийн менежер Гэндарамын Баясгалан
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, клиникийн профессор Өлзийнямын Өлзийбаатар,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
“Улаанбаатар театр” -ын дарга, найруулагч Равдангийн Мөнхсайхан,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Рэнцэндагвын Дагва,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Нийслэлийн Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн ахмад багш Огоогийн Янжмаа,
“Сутайн буянт” ХХК-ийн засварын механик Лундаажанцангийн Пүрэвсүрэн,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
“Өргөө” амаржих газрын сэхээний эмч Цэрэндоржийн Уугангэрэл,
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн Онхорын Батболд,
“Сутайн буянт” ХХК-ийн жолооч Цэрэндоржийн Баярсайхан,
“Ханбогд кашимер” ХХК-ийн үйлдвэрийн дарга Загдрагчаагийн Ууганбаяр,
Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Батсайханы Батцэцэглэн,
“Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-ын тэргүүн Даланбаярын Мөнхзориг,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“Сүү” ХК-ийн Чанарын хэсгийн ахлагч Батцэнгэлийн Байгаль,
“Бизнес нетворкинг интернэйшнл” ХХК-ийн гэрээт зөвлөх Амарсайханы Уянга,
Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Эрдэнэ-Очирын Дөлгөөн нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.