XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны З.Санждорж хамба мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, "Ард түмэн өлсөх цангах зовлонгүй сайхан жил болно. Хаад ноёд болон одоогийн төр засгийн эрх баригчид хууль цаазаа ёслон сахиж чадваас ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл наадмаар бялхаж, дуу хуур эгшиг аялгуу цуурайтсан дэлгэр сайхан жил гарна гэж айлджээ" гэв.
Мөн өндөр настай хүмүүст ээлтэй жил. Идэр залуучуудад ердийн хэвийн жил, хүүхэд багачуудад хатуу ширүүн жил байх юм.
Нийгэм улс төрийн зөрчил маргаан ихтэй, залуучуудын нийгмийн идэвх оролцоо сайжирна. Төрийн хууль цааз чангарч, үндсэн хуульд өөрчлөлт орох магадлалтай байна. Урьд өмнө туулай жилүүдэд гарч байсан түүхэн үйл явдал давтагдах шинжтэй. Тухайлбал бурхны шашны шинэчлэл, томоохон үйл явдал болно. Уламжлалт түүх соёлын олон амжилт гарна. Дэлхийд алдартай зочин ирж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд амжилт гаргана. Хууль бус үйл ажиллагаа сайжирч томоохон хэргүүд эцэслэн шийдвэрлэгдэнэ. Улс төрийн эдийн засаг сайжирч ашиг орлого нэмэгдэнэ.
Туулай жил гарч байгаа сөрөг талуудаас дурдвал, Бүх тахиа жилтнүүд сөрөг нөлөөтэй. Усан туулай жилд буян их үйлдэх хэрэгтэй. Ийм сайхан жил гарах гэж байхад Гандантэгчэнлин хийд номын айлтгалын үнийг урьд өмнөхөөс хэд дахин нэмж байна.