Хөгжлийн банкны шүүх хуралд 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзлаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. 

Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, хуулийн дөрвөн этгээдтэй холбогдох шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн ч түр завсарлаад байна.

Учир нь 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул энэ асуудлыг шийдэхээр 13:30 цаг хүртэл түр завсарлалаа.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцоно.