Цахилгааны төлбөр төлбөөгүй нэрийдлээр цахилгааныг чинь хязгаарлах нь хууль зөрчсөн үйлдэл

Иргэн та тогтсон хугацаандаа цахилгаан ашигласны төлбөрөө төлөөгүйгээс болж цахилгааны хэрэглээгээ хязгаарлуулж байсан уу? Хэрвээ ингэж байсан бол, танай гэрийн болон албан байгууллагын цахилгааныг танд урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарласан тохиолдолд тухайн хязгаарласан хүн болон хязгаарлах зөвшөөрөл олгосон байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт цахилгааны хязгаарлалтаас бусдаар хэн нэгэн аж ахуй нэг байгууллага болон хувь хүн таны гэр болон байгууллагын цахилгааныг хязраалах эрхгүй юм байна. Хэрэв хэн нэгэн үүнийг зөрчиж, цахилгааныг тань хязрааласан бол хуулийн байгууллагад гомдол гаргаж, тэрхүү этгээд болон аж ахуй нэгжид хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттайюм байна. 

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Л.Баттогтохын мэдээллснээр: “Цахилгаан түгээгч нь ямар тохиолдолд цахилгааныг хязгаарлах ёстой вэ гэхээр төлөвлөгөөт  таслалтын үед  засвар үйлчилгээ хийж байгаа үед  хэрэглэгчийн ашиглаж буй цахилгааныг хязгаарах ёстой. Ингэхдээ 24 цагийн өмнө иргэдэд заавал мэдэгдсэн байх ёстой ажээ. Үүнээс бусад тохиолдолд цахилгаан хязгаарлах заалт хуулиндаа байхгүй. Хэрэглэгч, ААН байгууллагууд цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох эрхтэй.” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 386 мянга гаруй өрх байдаг бөгөөд тэдгээрийн 90 гаруй хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагддаг байна. Харин тэдгээр өрхүүдийг цахилгаанаар хангагч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ юм.

Тэгвэл иргэн танд мэдэгдэлгүй цахилгааныг тань хязгаарласан эсвэл цахилгаан эрчим хүчний хүчин чадал хангалтгүй буюу хүчдэл муу цахилгаанаар хангагдсан тохиолдолд  5 хувийн алданги тооцож түгээгч байгууллагад нэхэмжлэл гаргах эрхтэй юм байна. Мөн иргэдээс үл хамааран цахилгаан саатаж эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд  хохирлын үнэлгээ тогтоолгож, цахилгаан түгээгч байгууллагад хандан хохирлоо барагдуулах эрхтэй.

Цахилгаан ашигласны төлбөрөө төлөөгүй л бол тогоо таслуулах ёстой юм байна гэсэн ойлголт иргэдийн тархинд кодлогдож, харин цахилгаан түгээх байгууллага нь төлбөрөө авч чадаагүй бол таслах эрхтэй гэсэн байдлаар хандаж ирсэн. Тэгвэл эрчим хүчний хуулинд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нэг ч зүйл заалт тусгагдаагүй харин ч иргэн, ААН байгууллагын цахилгааныг урьдчилан мэдэгдэлгүй цахилгаан хязгаарласан тохолдолд цахилгаан түгээх байгууллага өөрөө хариуцлага хүлээх ёстой юм байна.