Битүүний хичээлийг энэ Бямба гарагт оруулна

Ирэх долоо хоногт сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор хичээл, сургуулийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг БШУЯ-ны хурлаар хэлэлцжээ.

Хурлаар

Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт шилжүүлэх,

шинийн 5-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг гуравдугаар сарын 4-ний бямба гарагт шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Мөн их, дээд сургуулиуд 20, 24-ний лекц, семинарыг цахим руу шилжүүлээд, цахимд шилжүүлэх боломжгүй хичээлийг гуравдугаар сард нөхөхөөр болсон байна.