Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх төрлийн орлогоос Нийгмийн Даатгалын Шимтгэл/НДШ/ тооцож авна гэх заалтыг оруулсан тухай мэдээлэл гараад буй. Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар болоод байгаа юм.
Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уг мэдээллийг няцаан тайлбар хийжээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд бүх орлогоос НДШ авна гээгүй. Энэ нь ташаа мэдээлэл. 1995 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа хуульд ямар орлогоос НДШ авахыг зааж өгсөн. Тэр хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлтгүй өргөн баригдсан. Хуучнаараа байгаа гэсэн үг.
Сүүлийн 10 жилийн үечлэлээр авч үзэхэд 2002 онд 285.5 мянга, 2012 онд 742.0 мянга, 2022 онд 1.1 сая иргэн албан журмаар даатгуулж байна. Өргөн баригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлийг дэвшүүлэв.
Хуулийн төслөө сайн, зөв үнэнээр нь тайлбарлах тал дээр анхааръя" хэмээн тайлбар оруулсан байна.