Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлов

Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.02.10/ болох байсан ч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшиллоо.

Өмнөх хуралд тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм.

Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан бөгөөд гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдоод байгаа билээ.