Эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж, тусламж үзүүлэхээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нийслэлийн удирдлагуудыг төлөөлөн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Тэрбээр Турк Улсад үүсээд буй нөхцөл байдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын зүгээс хандив, тусламжийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хоттой найрамдалт, Газиантеп, Анкара хотуудтай Ах дүүгийн харилцаатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС