Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр АН-ын даргыг бүртгэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хоёр талд хуваагдаад буй АН УИХ-ын гишүүн Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нарыг намын даргад зэрэг нэр дэвшүүлээд байсан юм. Үүний дагуу Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэв. Улмаар АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон АН-ын удирдлагууд 18.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ