Монгол Ардын Намын ээлжит хоёрдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2018.08.06/ эхэллээ. Хурлаар ямар асуудал яригдах талаар мэдээллийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хийлээ.
Д.Амарбаясгалан: " Энэ удаагийн хурлаар бид хоёр асуудлыг шийдвэрлэхээр намын УЗ-өөр шийдвэрлэсэн байгаа.
Нэгдүгээрт, 42-р тойргийн сонгуульд оролцох эсэх, хоёрдугаарт, нэр дэвшүүэх журмыг Монгол улсын сонгуулийн тухай хуулинд нийцүүлэн хэлэлцэж, шинээр батлахаар төлөвлөж ажиллаж байна. Нэр дэвшүүлэх бага хурал хуулинд зааснаараа есдүгээр сарын 4-нд багтаж хуралдаж батлахаар байгаа. Маргаашнаас эхлээд сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтаа бүрдүүлээд, сонгуульд оролцохоо илэрхийлээд явна. Цэцтэй холбоотой асуудлын тухайд цэцийн шийдвэр гарахыг харна. Тэр хүртэл нам сонгуульд оролцох бэлтгэлээ базааж байна." гэлээ.