Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх "Баатарлаг Жангар" туулийг 1000 туульч хайлах арга хэмжээг Говь-Алтай аймагт анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд 1000 туульчийг бэлтгэн туулийн 17 бүлгийг хайлж байгаа бөгөөд алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулах юм.