Өмнөговь аймагт "Оюу толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр орон нутгийн иргэдийг залилсан хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Нийт 39 иргэнээс 256 сая төгрөг авч, залилсан байна.
"Оюу толгой" ХХК ажлын байрын мэдээллийг нээлттэй зарладаг бөгөөд хэн ч хаанаас ч ажилд орохоор бүртгүүлэх боломжтой болохын тус компанийн зүгээс анхаарууллаа.